“Үнэт цаас барьцаалах журам”-ыг баталлаа

Санхүүгийн зохицуулах хороо 2018 оны сүүлчийн ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу “Үнэт цаас барьцаалах тухай” журмыг баталлаа. Энэ журмаар, үнэт цаасны зах зээлд оролцож буй иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшил дэх үнэт цаасыг барьцаанд тавих, үнэт цаасыг тусгаарлуулах, барьцааны тухай мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор барьцаалагч, барьцаалуулагч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахаар журамласан байна.

Мөн “Анд ДД давхар даатгал” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд, тус компанийн оноосон нэрийг “Хубилай давхар даатгал” ХХК болгон өөрчлөхийг зөвшөөрлөө.

 

Санхүүгийн зохицуулах хороо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)