500 кг бэрсүүт жүрж устгав
- 2018-12-31
- Орон нутаг
- 0
Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор Оросын холбооны улсаас импортолсон 500 кг бэрсүүт жүржийг устгалд оруулжээ. Учир нь уг бэрсүүт жүржээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахад MNS 6420:2013 стандартын шаардлагыг хангаагүй байна.Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас импортлогч аж ахуйн нэгжийн эзнийг байлцуулан эдгээр бүтээгдэхүүнийг устгаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллав.
Сэтгэгдэл (0)