Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэллээ
- 2019-01-02
- Эдийн засаг
- 0
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлдэг. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.12-т
-“Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. Энэ дагуу орон сууц худалдан авах, орон сууцны барилга барихад зарцуулсан орлогыг татвараас чөлөөлдөг.
Хэрэв та амины орон сууц барьсан бол хөнгөлөлтөд хамрагдана. Ингэхдээ, хөрөнгийн үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллагаар байшингаа үнэлүүлэх эсвэл байшин барьсан зардлынхаа тайланг баримтын хамт бүрдүүлж болно. Хэрэв цахимаар бүртгүүлэх бол харьяа татварын дүүргийн татварын хэлтсээс цахим бүртгэлийн нууц үг авах ёстой.
Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд 2019 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээн авна.
Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг зөвлөлөө.
Тайлангийн бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭНД ДАРЖ, маягт, өргөдлийн загварыг ЭНД ДАРЖ татаж авна уу.
Сэтгэгдэл (0)