Германы аж үйлдвэрийн түүхэнд нүүрсний эрин үе дуусгавар болов

ХБНГУ-ын түүхэнд 2018 оны 12-р сарын 21-нд чухал үйл явдал болов. Учир юу гэвэл хамгийн сүүлчийн удаа олборлосон долоон килограм орчим жинтэй чулуун нүүрсийг ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Валтер Штайнмайерт гардуулж өгснөөр Германы аж үйлдвэрийн түүхэнд нүүрсний эрин үе дуусгавар болов. Ерөнхийлөгч Штайнмайер энэ өдрийг уурхайчдын хувьд “гунигт өдөр” боловч “Германы түүхэнд энэ чулуун нүүрс бол түүхийн гэрч болж байгаагаараа маш чухал бөгөөд сэтгэл хөдөлгөм үйл явдал болж байна” хэмээн онцлов. Тэрбээр Боттроф хотод уурхайтай амьдралаа холбогдсон бүх хүмүүст талархал илэрхийлэхээр ирсэн хэмээн дурьдаж байв.

Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан ерөнхийлөгч Штайнмайер ХБНГУ 19-р зууны сүүлээс эхлэн эдийн засгийн том амжилтанд хүрэхэд нүүрс болон уурхайчдын хувь нэмэр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг мөн онцлов. Уул уурхайн компаниудын хувьд 12-р сарын 21-нийг “хар өдөр” ч хэмээн дурьдаж байсан ба нүүрс олборлолтыг албан ёсоор эцэс болгосон нь уурхайчдын хувьд амаргүй байсан нь дамжиггүй. Германы түүхэнд нүүрсний уурхайд 10000 гаруй ажилтнууд амь насаа алдсан гэсэн тоо баримт байдаг ажээ. Сүүлчийн уурхайг хааснаар чулуун нүүрснийг хэрэглэхээ больж байгаа гэсэн үг биш юм. Цаашдаа ХБНГУ-ын хувьд хэрэгцээт нүүрснээ гаднаас импортлохоор төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар ХБНГУ-ын хувьд цахилгаан эрчим хүчнийхээ 13 хувийг чулуун нүүрсний тусламжтайгаар гаргаж авдаг. Герман улсын хувьд хэдийгээр нөөц байгаа боловч хүлэмжийн хийн ялгарал, озоны асуудал, дэлхийн дулаарал зэрэг томоохон асуудлаар дорвитой алхмууд хийхээр үүрэг амлалт авсан учраас энэхүүү шийдвэр гаргаж байгаа юм.

 

Б.Лхамаа

Эх сурвалж: focus.de

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (78.35.252.116)

    2019-01-11

    Zarim humuus arai denduu teneg yumaa.... tenegee jaahan nuuj baihad yadag bna.

  • KAKAKAKA (202.179.26.108)

    2019-01-08

    NUURS NI DUUSAAGUILDEE GAZAR DOOSHOO HETERHII GUNZGII GUNII UURHAI BII BOLOOD TEER DOOROOS UHAJ GARGASAN NUURS NI EDIIN ZASGIIN HUVID ASHIGGUI UNDUR URTUGUUR GARCH IREED BAIHGUUYUDAA

    2019-01-08

    Zarim humuus arai denduu teneg yumaa.... tenegee jaahan nuuj baihad yadag bna.

  • зочин (58.142.72.50)

    2019-01-08

    Манай хэт үндсэрхэг хийрхэгчдийн харамлаад бгаа нүүрс нь 50 жилийн дараа гэхэд хэнд ч хэрэггүй хог болно до

  • дуусчихсан (128.72.22.50)

    2019-01-07

    мерседес бмв хийгээд нуурс нь 000000 болчихсон ш д

  • ааа (202.131.243.190)

    2019-01-07

    манайд ийм явдал 100 жилийн дараа л болох байх, учир нь монгол бол нүүрсний эх орон

  • (202.9.42.159)

    2019-01-07

    Manaid ehleh geed baidag