Салалтын талаарх мэдээллийг эмэгтэйчүүдэд мессежээр өгнө

Саудын Арабын шүүх ирээдүйд гэр бүлийн байдлын талаарх бүхий л өөрчлөлтийг эмэгтэйчүүдэд мессежээр хүргэхээр шийдвэрлэжээ. Уг шийдвэр нь гэр бүл салалт нууцаар явагдахаас сэргийлэх зорилготой ажээ. Эмэгтэйчүүд яамны интернэт хуудас руу орсноор гэр бүлийн талаарх бүх мэдээллээ харах боломжтой юм байна.

Саудын Арабад эхнэртээ хэлэлгүйгээр гэрлэлтээ нууцаар цуцлуулах тохиолдол олонтаа гарсан тул ийм шийдвэрийг гаргажээ. Дашрамд дурьдахад Саудын Арабад эмэгтэйчүүдэд өнгөрсөн жилээс машин жолоодох мөн спортын цэнгэлдэх хүрээлэнд орох эрхтэй болсон юм. Гэсэн хэдий ч Саудын Арабад хүйсийн эрх тэгш байдалд хүрэхэд хол байгаа юм. Эмэгтэйчүүдийн хувьд гадагшаа аялах буюу гэрлэхдээ мөн чухал шийдвэр гаргахдаа үргэлж ойрын хамаатны эрэгтэй хүний зөвшөөрөл авдаг. Өнгөрөгч саруудад маш олон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдыг баривчилсан юм.

 

Б.Заяа

Эх сурвалж: www.spiegel.de

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)