Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй боллоо
- 2019-01-07
- Орон нутаг
- 0
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар өөрсдийн дотоод нөөц боломж болоод орон нутгийн дэмжлэгтэйгээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй боллоо. Тус төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газар, аймгийн 15 сумтай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, авах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдэж байна.
Түүнээс гадна Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд аймгийн төвийн дуут дохио болон шаардлагатай хяналтын камеруудын удирдлагыг холбохоор ажиллаж байгаа аж. Мөн нэг жил гаруй хугацаанд хөгжүүлэлт хийсэн дотоод үйл ажиллагааны гар утасны программыг ашиглалтанд нэвтрүүлээд байна. Ингэснээр шуурхай удирдлагын төвөөс гал түймэр болон гамшиг ослын үед шууд хянах болон шуурхай удирдлагаар хангах нөхцөл бололцоо бий болжээ.
Сэтгэгдэл (0)