UFC-гийн тулааны тамирчинг дээрэмдэх гэж байгаад зодуулжээ

Бразилын, Рио Де Женейро хотод саяхан нэгэн ийм азгүй дээрмийн түүх болж.

Дуудлагын жолоочоо хүлээж байсан эмэгтэйг дээрэмдэх гэж байгаад зодуулжээ. 

Гэвч тэр эмэгтэй UFC-н Холимог Тулааны Тамирчин "Тѳмѳр Хатагтай" хочит Polyana Viana байжээ. Тэрбээр бэлтгэлээ дуусчихаад дуудлагын Uber жолоочоо хүлээгээд зогсож байсан аж.

Polyana Viana: Тэр миний хажууд ирж зогсоод надаас цаг асуусан. Би тэр үед утсаа гаргаж ирэхэд, тэр утсаа ѳг! битгий эсэргүүцээрэй, би зэвсэглэчихсэн байгаа шүү! гэж хэлээд буундаа хүрч байгаа мэт гараа кармай руугаа явуулахад, гар буу гэхэд хэтэрхий зѳѳлѳн байна гэж бодсон.

Тэр надтай хэтэрхий ойрхон зогсож байсан болохоор буугаа гаргаж амжихгүйг мэдээд би түүний нүүр лүү хоёр цохиж, хѳл рүү нь ѳшиглѳѳд дараа нь араас нь боож унагаасан. Тэгтэл тэр " Намайг явуулаач, би аюултай шүү" гэж хэлж байхдаа уйлаад байсан, магадгүй дахиж зодуулахаас айсан байх.

Би түүнийг боосон хэвээрээ байх даа хоёулаа цагдаа иртэл ингэж байна аа гээд би түүнийг тавиагүй.

Тэр цагдаагийн хэлтэс рүү явж би гэртээ очиж оройн хоолоо хийсэн гэж ярилцлага ѳгчээ.

 

Эх сурвалж: routers.de

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)