Польшийн Данциг хотын захирагч хутгалуулж амиа алдав

Данциг хотын захирагч Павел Адамовиш Польш орон даяар зохион байгуулсан хандивын томоохон арга хэмжээний хаалтын ажиллагаанд оролцож байх үеэрээ тайзан дээр хутгалуулжээ. Энэ хэрэг өнгөрсөн бүтэн сайн өдөр болсон бөгөөд тэрбээр олон цаг үргэлжилсэн мэс заслын дараа өчигдөр шархаа даалгүй таалав төгсчээ.

Түүнийг хутгалсан 27 настай эрэгтэй өмнө нь удаа дараалан банк дээрэмдсэн хэргээр ял эдэлж байжээ. Хэрэгтэн хэвлэл мэдээллийн ажилтны эрхээр тайзны ойролцоо нэвтэрсэн нь тогтоогджээ.

Адамовиш хотын захирагчаар зургаан удаа сонгогдож, 1998 оноос хойш тус албыг хашихдаа ард түмэнтэйгээ ойр, нэр хүндтэй нэгэн байжээ. Түүнийг таалал төгссөний дараа өчигдөр Польшийн ерөнхийлөгчийн хүчирхийлэл, өс хонзонгийн эсрэг жагсаал зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тайван жагсаал өчигдөр орой Варшав болон Данциг хотуудад болж, олон мянган хүмүүс оролцсон байна.

 

 

 

М. Хулан

Эх сурвалж: www.euronews.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)