Хятад улс авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа дараагийн шатанд хүргэнэ
- 2019-01-17
- Дэлхий
- 0
Хятад улс дахь авлигын эсрэг төрийн болон ТББ-ууд энэ онд илүү том салбар, агентлагуудад илүү их санхүүжилт, эх сурвалжын дор хяналт шалгалтын ажиллагааг хийхийн зэрэгцээ албан тушаалтнуудыг сонирхлын бүлэглэлүүдэд элсэх, авлигаас урьдчилан сэргийлэхийн төлөө дараагийн шатанд хүрч ажиллах тухай албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Хамгийн чухал нь тус комисс энэ удаад олон нийт өдөр тутам харилцдаг боловсрол, эрүүл мэнд, хүрээлэн орчныг хамгаалах, хоол, эмийн хэрэглээний аюулгүй байдлыг хариуцсан салбаруудад төвлөрч, авлигтай тэмцэхээр болсон байна. Үүнээс гадна гэмт бүлэглэлүүдээр тойрон хүрээлүүлдэг, мафи адил дураар дургигч, авлигч албан тушаалтнуудтай хатуу тэмцэхээ ч албан ёсны мэдэгдэлдээ дурдьжээ.
“Хятад улс авлигатай тэмцэхэд үлэмж амжилт гаргасан нь эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлж байна” гэж БНХАУ-ын Олон улс судлалын институтийн захирал Чи Жэн Хун хэлсэн байна.
“Авлигатай тэмцэж буй байгууллагууд гол нь төсөл, тендерүүд дэх авлига, албан тушаалтны томилгоо, улсын өмчит хөрөнгийг хуулийн хүрээнд захирч байгаа эсэхэд төвлөрч ажиллах шаардлагатай”, “Мөн санхүүгийн гэлтгүй, улс төрийн үйл ажиллагааныхаа хувьд авлигижсан хүмүүсийг зорилтоо болох нь зүйтэй” гэж Ху Нан мужийн Сахилга батыг хянан шалгах хорооны нарийн бичгийн дарга Фу Күй Хятадын сахилга батыг хянан шалгах төв комиссийн албан ёсны хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
“Улсын хөгжил, аюулгүй байдалтай шууд холбогддог салбар, түүнээс хэрэгжүүлж буй төслүүд, тэдгээрийн албан тушаалуудын санхүүгийн талбарт авлигатай тэмцэх үйл ажиллагааг дараагийн шатанд гаргах хэрэгтэй” гэж Хятадын Коммунист намын төв хорооны дарга Ши Жин Пин өнгөрөгч Баасан гарагт /1-р сарын 11/ гурван өдөр үргэлжилсэн хуралдааны үеэр цохон тэмдэглэжээ.
2012 онд болсон Хятадын коммунист намын 18 дугаар Үндэсний чуулганаас хойш, намын албан тушаалтнууд, тэр дундаа дээд хэмжээний албан тушаалтнууд нам доторх үйл ажиллагаанд тавигдах нэн тодорхой шаардлагуудыг хүлээн авсан нь намын сахилга батыг сахиулах чухал үйл ажиллагааны нэг хэсэг байсан юм. Энэ жил намын зүгээс хүнд суртлыг халах, алба ёсны байх зэргийг жинхэнэ “албан ёсны хэмжээнд” авч ажиллана гэдгээ тунхагласан. Эх сурвалжын хэлснээр, тодорхой бус мэдээлэл хийж, үр дүнгүй үйл ажиллагаа явуулж, ажилдаа хайхрамжгүй хандсан хэнд ч шийтгэл хүлээлгэнэ гэжээ.
Өнгөрөгч онд 621,000 хүн авлигын хэргээр шийтгүүлсний дотор 51 албан тушаалтан нь мужын, яамны хэмжээнийх гэж Хятадын сахилга батын хянан шалгах төв хороо, Үндэсний хяналтын хорооны 2018 онд Төрийн хяналт шалгалтын тогтолцооны реформын үеэр мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл (0)