Шуудангийн сүлжээгээр дамжуулан цахим худалдаа, захиалгат илгээмжийн худалдаа эрхэлж болно
- 2019-01-18
- Эдийн засаг
- 0
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас шуудангийн салбарыг уламжлалт үйлчилгээ бүхий өнөөгийн түвшнээс олон улсад өрсөлдөх чадвартай, мэдээлэл харилцаа холбооны дэвшилтэт технологи, түүний давуу талд тулгуурласан, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, найдвартай, хурдан шуурхай хүргэлтийг хийж чадах шууданг бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд нь шуудангийн сүлжээгээр дамжуулан цахим худалдааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын дагуу захиалгат илгээмжийн худалдаа эрхэлж болохоор хуулийн төсөлд тусгажээ.
Шуудангаар үйлчлэгч нь шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хангаж байгаа тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх, сүлжжэнд нь бусад үйлчлэгч холбогдоход өөрийн сүлжээг нээлттэй байлгах үүрэг хүлээх бол шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч нь шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгслийг зохих журмын дагуу бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр түрээслүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.
Б.Хулан
Сэтгэгдэл (0)