Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээлийн 1800-1284 төв”-д хандан иргэд, хэрэглэгчдээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлаар болон үндэсний уламжлалт баярыг угтан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг зохиомлоор өсгөсөн талаар гомдлыг ихээхэн ирүүлж байгаа ажээ. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид, зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүр, супермаркет, үйлчилгээ эрхлэгчдэд хандан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хэмжээгээр буулгах талаар уриалга, албан бичгийг хүргүүлжээ. Уг уриалгад 2018 онд шатахууны жижиглэнгийн үнийг 9 удаа нэмэгдүүлсэн. Гэвч 2019 оны нэгдүгээр сарын 17-ны байдлаар шатахууны үнэ 200-250 төгрөгөөр буураад байгаа. Харин бензин шатахууны үнэ ийнхүү буураад байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй байгааг онцолжээ. Тиймээс Цагаан сараар бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг буулгаж хэрэглэгчид, үйлчлүүлэгчдэдээ бэлэг барихыг уриалсан байна.

ШӨХТГ-аас үнээ буулгахыг уриалжээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • mgl (103.10.23.104)

    2019-01-24

    dunjingarav deer 1 sar languu talbai tureeslehed 3mx5m hemjeetei ni 9.000.000 tugrug bna. tegeheer yaj une buuh yum. shudarga orsoldoon hereglegchiin tov ehleed ene davarsan hudaldaanii tovuudii galzuursan tureesiig bagasgaach nomond oruulaach

  • халх монгол (192.82.65.120)

    2019-01-24

    Худалдаж авахгүй тоохгүй бай энэ муудсан,хугацаа ддуссан,эрүүл ахуйн баталгаагүй,дүрэм зөрчсөн хулхи идэж уух,бараа авахгүй байхыг нийт монголчуудаасаа уриалах хэрэгтэй,бүгдээрээ авахгүй бол шуналын тулам болсон авгайчуудын барааны үнэ аяандаа шалдаа бууна.Та сайн бодоод үзээрээ заавал ууц,өвчүү тавих ямар шаардлага байна?,заавал бэлэг өгөх авах хэрэг байна уу?,хортой архи дарсаар биенээ дайлах шаардлага байна уу?,бие биедээ болсон болоогүй бараа таваар өгөх авах хэрэгтэй юу? ингэж тэнэгтэж мангартхын оронд ном,сэтгүүл,бие биеэндээ хайрыг түгээж урам хайрлах ухаан өгөх нь яг одоогийн нийгэмд цэвэр агаар мэт хэрэгтэй болоод байна иргэд ээ!!!?. . .

  • Сайхан айраг (139.5.216.62)

    2019-01-23

    Булганы Могодын айраг зарнав Хаяг Кино үйлдвэр Утас 99729766

  • zochin (202.21.116.2)

    2019-01-23

    Хэрэглээг далимдуулж наймаачид дэндүү баримжаагүй үнээ өсгөх юм. Уул нь үнээ бууруулбал борлуулалт нь ихтэй болмоор..... Бензиний үнэ буураад байхад буудаггүй нэмлээ гэж сураг сонсогдвол дор нь нэмээд л байдаг шүү дээ, Ойлгохгүй юмаа үнийн хөөрөгдлийг.........................

  • Zochin (202.131.243.190)

    2019-01-23

    Za daa urialga metiig ni bieluuldeg gazar oldoh bolov uu daa. Mongonii toloo, bogino hugatsaand asar ondor ashig oloh gesen buhel buten suljee, shunaliin dain bolj bna shuu dee. Chadval 2-3 nugalaad, es chadval neg nugalaad, une medehgui humuus bolon mongotei humuust bol ondor uneer zarchih geed l bie bienee shulah, bas hajuugaar ni hulhidah geed l ih yum bolj bgaa daa. Zov setgelgeetei naimaachid, hudaldaachid bgaag uguisgej bolohgui. Baga uneer zaraya gevel hajuudah naimaachid ni barij ideh shahna shuu dee.

  • Иргэн (103.9.90.98)

    2019-01-23

    зөвөө, саяхан мэдээгээр Архангай аймгийн иргэн гээд нэг эмэгтэй бид зунжин авсан ааруулаа идээгээ одоо зарж байна, ааруул 25 мянга гээд л ярьж байсан , малчны хөдөлмөр хүнд ч гэсэн тэд хил дамнуулж түүхий эдээ худалдаж аваагүй, өөрийн хотноосоо үнэгүй авч байгаа яахад хөдөлмөрөө үнэлэлгүй л яахав гэхдээ бас зарим юман дээр хэт үнэлчих юмаа, надад бол ааруул 25 мянга дэндүү үнэтэй санагдсан 1 кг ааруул ямар ч дамжлагагүй гар дээрээсээ зарж байж 25 мянга бол дэндүү үнэтэй байна, 10-12 орчим байхад л хангалттай үнэ,