Хөвсгөл нууран дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ
- 2019-01-24
- Орон нутаг
- 0
Хөвсгөл далай орчмын үзэсгэлэнт байгалийн хамгаалах унаган төрхийг хадгалах орон нутгийн иргэдэд мэдлэг олгох эко болон спорт аялал жуулчлалыг дэлгэрүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мөсний баяр энэ жил гураьдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан “Мөсний баяр-2019” арга хэмжээг зохион байгуулах комиссоос Хөвсгөл нуур дахь мөсний баярын талбайн мөсний зузааныг хэмжихэд 1.02 см зузаантай байжээ.
Мөсний баярын талбайг Хатгал тосгоноос 1 км 500 метрт Хүй толгойн урд зохион байгуулахаар шийдвэрлэж, авто машины зогсоолыг нуурын зүүн эрэг дээр 3 га орчим хуурай газар парклахаар тогтжээ. Мөн тус аймгийн МХГ-аас Хатгал тосгон, Ханх сумын Засаг даргын гаргасан Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.
Б.Хулан
Сэтгэгдэл (0)