Өвөрхангай аймагт тэмээнд мал, амьтны галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ
- 2019-01-24
- Орон нутаг
- 0
Өвөрхангай аймгийн Баруун-Баян-Улаан сумын Өлзийт багийн “Бор-Ус” гэдэг газар малчин “С”-ийн 1 тэмээнд мал, амьтны галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. 01-р сарын 14-ний өдрөөс тус сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон. Нийт 10 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна.
Мөн Хөвсгөл аймгийн Рашаант, Тосонцэнгэл сумдад малчин “Б”, “Г”-ийн 2 үхэрт мал, амьтны галзуу өвчний шинж тэмдэг илэрч хорогдсон тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. Тус сумдын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоожээ.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Сэтгэгдэл (0)