“Магнайтрейд”-ийн эзэмшлийн газарт түүхий нүүрс түлж, ойр орчныг бохирдуулж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/21 тоот удирдамжийн дагуу 2019 оны 01 дүгээр 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Магнайтрейд” ХХК-ийн эзэмшлийн газрын манаачийн гэр агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүсэд түүхий нүүрс түлж, ойр орчныг бохирдуулж байсан зөрчлийг илрүүллээ.

Зөрчлийн тухай хуулийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дэх заалтаар хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй /3.000.000төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах 14/03 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгавар өгч биелэлтийг хангуулж ажиллажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • й (66.181.168.8)

    2019-01-24

    арга хэмжээ авсанд баярлалаа