Филлипин улс 210 сая ам.долларын авлигын гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэн өглөө
- 2019-01-30
- Дэлхий
- 0
Авлигын гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Хятадын төрийн албан хаагч асан хүнийг Филлипины тал эх оронд нь шилжүүлэн өгсөн байна.
Тухайлбал, Филлипины тал Хятадын талтай хамтран ажилласны үр дүнд 210 сая ам.долларын авлигын хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан 49 настай Ши Хаожи гэгчийг баривчилжээ.
Үндэсний хяналтын хорооны дэд дарга Ли Шюлэй-гийн хэлснээр “Энэ хэрэг маш их хэмжээний мөнгөтэй холбоотой байсан бөгөөд нийгэмд маш муугаар нөлөөлсөн” гэсэн байна.
Мөн хахууль авсан хэрэгт шалгагдаж байгаад 2003 онд гадаад руу оргон зугтсан Ванг Жүнвэн гэгч Хятадын эрх бүхий байгууллагад сайн дураар бууж өгсөн гэж Хятадын Авлигатай тэмцэх байгууллагаас мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)