Өгий нуурыг хамгаалахын тулд Орхон голоос суваг татна
- 2019-01-30
- Байгаль орчин
- 2
Манай улсад олон улсын Рамсeрын гэрээнд нэгдсэн хоёр нуур байдгийн нэг нь Архангай аймаг дахь Өгий нуур, нөгөө нь Сүхбаатар аймаг дахь Ганга нуур юм. Энэ хоёр нуур ховор загас шувуу, ан амьтдын ундаалах эх болдог байна. Гэвч зохион байгуулалтгүй аялал жуулчлал, даац нь хэтэрсэн мал аж ахуй болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж дээрх хоёр нуур бохирдож, ширгэж, жилээс жилд эко систeм нь алдагдсаар байгаа юм.
Тиймээс Өгий, Ганга нуурыг хамгаалах Засгийн газрын тогтоол гарч, тодорхой төсөв тусгаж өгчээ. Уг төсвийг хэрхэн зарцуулж, нуурын хамгаалалтыг яаж хийх, усны түвшинг хэрхэн нэмэгдүүлэх талаар Өгий нуурын иргэд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, БОАЖЯ-ны ажлын албаныхан санал солилцож байна. Эхний ээлжинд Өгий нуурыг хамгаалахын тулд оролт, гаралтын суваг, шуудуу татаж нуурын усыг цэврээр нь хамгаалж үлдэх шаардлага байгааг энэ зөвлөгөөнд оролцогчид онцолж байна. Өгий нуурын өмнө тулгамдсан бас нэг асуудал нь загас агнуур бөгөөд хэдэн жилийн өмнө элбэг байсан загас одоо эрс багасчээ. Тиймээс загасны нөөцийг тогтоож, нөөц эрс багассан тохиолдолд загас агнуурыг хориглох шаардлагатай байгааг мөн онцолж байна. Өгий, Ганга нуурыг хамгийн ихээр бохирдуулж байгаа малын хөлийг хорьж, нууран дээр завь явуулахгүй байх, хамгаалалтын хашаа татах зэрэг арга хэмжээ авах саналууд гаргаж байна. Түүнчлэн нуурыг тойрсон жуулчны баазуудын даац хэтэрсэн гэгддэг учир энэ асуудлаар ч мөн судалгаа шинжилгээ хийж, тодорхой арга хэмжээ авах шаардлага байгааг нутгийн иргэд онцолж байгаа юм.
Сэтгэгдэл (2)
(59.153.112.242)
maihantai hmseesee tatvar avaad tsverhen bailgaj bolno shuu dee, tegeed l neg ih tom mongon duntei tosol yaridiin
иргэн (202.21.115.82)
ЗУНЖИН НУУРЫН ЭРЭГЭЭР ДҮҮРЭН МАЙХАНТАЙ ХҮМҮҮС АМАРЧ БАЙХ ЮМ БАЙНА ЛЭЭ , ТЭД ХААН БААЖ ШЭЭЖ БАЙДАГ ЮМ БОЛДОО ?