Экспортын гол боомтуудыг хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо.

Экспортын гол боомтуудад олон улсын шаардлагад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт тоноглол, тоног төхөөрөмж бүхий лаборатори байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ нь экспортоор гарч байгаа нүүрс, зэсийн баяжмал зэрэг ашигт малтмал, бусад бүтээгдэхүүний чанар, агуулга, тоо хэмжээг тээврийн хэрэгсэл бүрээр тодорхойлж, татварыг бүрэн ногдуулах зорилготой юм.

  Хилээр хууль бус бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх, тоо хэмжээ, агууламж, чанарыг зөрүүтэй мэдүүлэхээс сэргийлж рентген болон хяналт шалгалтын бусад системийг хилийн хяналтын болон гүний гаалийн байгууллагуудад суурилуулах зэргийг үе шаттай хийхээр боллоо.

  Одоогоор хилээр нэвтэрч байгаа нийт барааны зөвхөн 3.3 хувийг рентген тоног төхөөрөмжөөр, үлдсэнийг нь биечлэн буюу ачааг нь буулгуулж шалгаж байна. Хэдийгээр уул уурхайн бүтээгдэхүүний ачилтын явцыг камераар хянадаг ч ачааг хил дээр буулгаж, шалгах боломжгүй байдаг. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний дор бараа нууж, хууль бусаар гаргаж байгааг илрүүлж чаддаггүй гэсэн үг юм.

  Тээврийн хэрэгслүүд олон удаа хилээр хоосон бүрдүүлэлт хийж гарсан, өндөр чанартай нүүрсийг бага чанартай мэтээр бүрдүүлдэг зэрэг асуудлыг ч хууль хяналтын байгууллага шалгаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)