МИАТ компаний шинэ чиглэл:БНХАУ-ын Гуанжоу хотын нислэг

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХКомпани азийн чиглэлийн нислэгээ өргөжүүлэн БНХАУ-ын худалдааны томоохон хотуудын нэг болох Гуанжоу хот руу шууд нислэгээ эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Энэхүү нислэг нь 3-р сарын 31-ний өдрөөс эхлэн Пүрэв, Ням гарагуудад хийгдэх бөгөөд Улаанбаатар хотоос ердөө дөрөвхөн цаг нисээд Гуанжоу хотод очих бүрэн боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.

Тус хот нь 12 сая оршин суугчтай, эртний Хятадын дөрвөн том хотын нэг бөгөөд Хятадын төдийгүй дэлхийн томоохон үйлдвэр, компани, бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг хот юм. 

Мөн МИАТ ТӨХК-иас шинэ чиглэл нээж байгаатай холбогдуулан эхний 3 нислэгэндээ хямдрал зарлаж 1,000,000 орчим төгрөгөөр Улаанбаатар - Гуанжоу хоёр талдаа нисэх боломжийг олгож байна.

Нислэгийн суудал хязгаартай байдаг тул та эрт захиалгаа өгөөрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ компаний лавлах 11 333999 дугаараас авах боломжтой. 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.229.122.180)

    2019-02-13

    bolj bna sh tee