Шуурхай арга хэмжээ авч, аюулгүй байдлыг хангууллаа

Энэ сарын 13-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын VI багийн нутаг,аймгийн төвөөс 8 км газарт Улаанбаатараас Батноров сум руу “Ихэр наран” компанийн шатахуун тээвэрлэж явсан иргэн А-ийн SsangYong маркын 23,5 тонны багтаамж бүхий ачааны автомашин замын хажуу руу унасан байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраасгазар дээр нь ажиллажээ. Тус автомашин А-80, АИ-92, Дизель түлш тус тус тээвэрлэж явсан ба үүнээс А-80 72 литр, АИ-92 4000 литр буюу нийт 4072 литр шатахуун асгарсныг хэмжилт хийж тогтоон аймгийн Онцгой байдлын албан хаагчидтай хамтран гал түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй болгох ажлыг зохион байгууллаа.

Шатахуун асгарсан газрын өнгөн хөрсийг хуулж аймгийн төвлөрсөн хогийн цэгт асгуулж, хуссан хэсэгт хар шороо дэвсэн цэвэрлэгээ хийлгэжээ.

Газрын хөрсөнд түлш шатахуун нэвчих, уурших зэргээр орчны аюулгүй байдлыг алдагдуулах магадлал байгаа тул “Ихэр наран” ХХК-ийг өөрийн зардлаар түлш шатахуун асгарсан газрын хөрсийг цэвэрлэх, орчны бохирдлыг бууруулж аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)