Өлзийт суманд 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оров

Баянхонгор аймгийн Өлзийт сумын хуучин цэцэрлэг 1972 онд баригдаж байсан ба 2013 онд тус барилгыг ашиглаж болохгүй гэсэн МХГ-ын акт гарч байжээ. Ингээд тус сумын хүүхэд багачуудын зөв хөгжил төлөвшлийг эрүүл стандарт орчинд явуулахын тулд шинэ цэцэрлэг байгуулах хүсэлтээ сум орон нутгийн удирдлагаас холбогдох газруудад удаа дараа тавьж байсан байх юм. Улмаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр 2018 онд Өлзийт сумын цэцэрлэгийг концессын гэрээгээр шинэчлэн барих ажлыг эхлүүлсэн юм. Тус цэцэрлэгийн барилгыг өнгөрөгч оны 06-р сараас “Жишиг Бетон” ХХК 1,2 тэрбум төгрөгийн төсвөөр барьж гүйцэтгэж өнөөдөр ийнхүү байнгын ашиглалтад хүлээлгэж өглөө.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбат, ИТХ-ын төлөөлөгч Г.Хоролсүрэн, Өлзийт сумын ИТХ-ын дарга С.Гонгор, Засаг дарга Д.Цэдэнсодном болон тус сумын иргэд хөдөлмөрчид оролцлоо.

 

 

 

 

Цэцэрлэгийн дотоод тохижилтод аймгийн ЗДТГ зэрэг төрийн байгууллага, бизнесмэн, нутгийн олон тодорхой дэмжлэг үзүүлжээ. Цэцэрлэгийн дотоод заслыг монгол хэв загвар эсгий урлалаар хийсэн нь донжтой дулаан үзэмжийг бүрдүүлсэн байх юм. Ийнхүү эл шинэ цэцэрлэгтээ Өлзийт сумын хүүхэд багачууд ирээдүйд хөтлөх эхлэл бүхнээ дардан шулуунаар тавих болно.

 

Өлзийт суманд нутгийн удирдлагын ордон, 100 хүүхдийн цэцэрлэг гэсэн томоохон хэмжээний хоёр бүтээн байгуулалтын ажил 2018 онд ашиглалтад ийнхүү орсон бол 2019 онд ч тус суманд 240 хүүхдийн лаборатори сургууль, эрүүл мэндийн төвийн өргөтгөл барилга, 7.4 га талбайд ариун цэвэр хорио цээрийн дэглэм бүхий мах боловсруулах үйлдвэр байгуулагдах зэрэг олон ажлууд Өлзийт сумын нутаг дэвсгэрт үргэлжлэн хийгдэх болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)