Эрсдэлгүй ангилалд багтсан бол татварын шалгалтаас айх хэрэггүй
- 2019-02-19
- Эдийн засаг
- 0
Сангийн яам, Татварын ерөнхий газар, МҮХАҮТ-ын төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцож, багц хуулийн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн юм. Уг нь энэ хууль өнгөрсөн намрын чуулганаар батлагдан, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан. Гэсэн ч хойшлогдсоор. Хуулийн гол агуулга нь жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж, татвар хураалтыг олон улсын төвшинд ойртуулах, хялбар болгоход оршиж байна гэдгийг ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал хэлсэн.
Мөн тэрээр татварын хууль дахь хяналт шалгалтын асуудал хэрхэн өөрчлөгдөхийг ингэж тайлбарлалаа. Татварын нэгдсэн сүлжээнд тухайн аж ахуйн нэгж эрдсэлгүй гэсэн шаардлагыг хангасан бол шалгалт оруулахгүй. Жил бүр нэгдсэн сүлжээнд ангиллыг харуулах бөгөөд эрсдэлгүйд багтсан тохиолдолд хэдэн ч жил татварын шалгалтанд орно гэж санаа зовохгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно . Татварын багц хуулийг хэрэгжүүлэхийн тулд дагаж мөрдөх 40 журам гарах юм байна.
Сэтгэгдэл (0)