Гадаадын зээлээр өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл рүү нийлүүлдэг сөрөг асуудлыг шийдвэрлэх ёстой

Засгийн газрын дэргэдэх Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн ажлын албаны дарга А.Энхцэцэг “Засгийн газрын худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, гарц шийдэл” сэдэвт илтгэл танилцууллаа. Тэрбээр одоо мөрдөгдөж буй хуулийн үзэл баримтлалын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар дурдаад, үндэсний үйлдвэрлэгчдийн дэмжиж буй болон өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй төсөл дэх заалтуудыг нэгбүрчлэн танилцуулсан. 

Төслийн 20.4.1-т “Тендерт оролцогчийг санал болгож байгаа тендерийн үнийнхээ 1 хүртэл хувиар тооцож баталгаа ирүүлэхийг тендерийн баримт бичгийн бичигт тусгах”  гэсний “1-2 хувиар” гэж байгааг өөрчлөх, гадаадын зээлээр өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл рүү нийлүүлдэг сөрөг асуудлыг шийдвэрлэх, тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан  Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудын хариуцлага тооцох заалтуудыг өөрчлөх зохицуулалтыг тусгах шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. 

Ийнхүү Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой танилцуулга, илтгэлүүдийг оролцогчдод танилцуулсны дараа нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хувийн хэвшлийн төлөөллүүд сонгон шалгаруулалтыг өөрсдийн шалгуураар явуулж, авилга, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхолын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг энэ хуулийн төслийн зохицуулалтаар таслан зогсоох шаардлагатай талаар санал хэлж байлаа. 

 

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр оролцогч талуудын гаргасан санал, төсөлтэй холбоотой шүүмжүүд нь эрх зүйн болон практик тулгамдсан олон асуудлын гарц шийдэл байсныг дурдаад, уг хуулийн төслийг сайжруулах, худалдан авах ажиллагааны чиглэлээр Засгийн газар, УИХ-ын цаашдын бодлого, шийдвэрт тусгалаа олно гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.142.76)

    2019-02-19

    Тэгээд төрийн худалдан авалтын 96 илүү хувь нь импортын бараа байдаг гэнэ шүү. Эх оронч засгийн газартай болох юмсан