Ламын гэгээний 380 жилийн ойгоо бүтээлч ажилтайгаар Баянхонгорчууд угтана
- 2019-02-21
- Орон нутаг
- 0
Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Монголын шашны гурван зулын нэг, оточ маарамбын оройн дээд чимэг Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жил, түүний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх даншиг наадмыг зохион байгуулах комисс анхны хурлаа хийжээ.
Аймгийн ИТХ-ын ээлжит 15-р хуралдаанаар тус ойг хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байна. Энэ хүрээнд баяр наадмыг зохион байгуулах комиссын даргаар аймгийн Засаг дарга Г.Батжаргал, нарийн бичгийн даргааар ЗДТГ-ын дарга Ц. Дашцэрэн нар томилогдон ажилдаа ороод байна. Тус комисс дотроо ажил үүргийн тус бүрийн чиглэл бүхий 13 ажлын хэсэгтэй байгуулагдаж байна.
Ламын гэгээний 380 жилийн ойг ирэх 07-р сарын 26, 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэх тухай саналаа МУ-ын Засгийн газарт хүргээлээд байгаа ба эл түүхт ойгоо Баянхонгорчууд 380 бүтээлч ажил өрнүүлж угтахнээ. Баяр наадмын хүрээнд 256 бөхийн үндэсний бөхийн барилдаан, сурын харвааг нээлттэй явуулах бол шагайн харвааг их тойром хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн ойн хүрээнд амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлогтой 380 өрх айлруу чиглэсэн зорилтот томоохон арга хэмжээг зохион байгуулахаар ажлын хэсгүүд санал нэгдсэн аж.
Б.Хулан
Сэтгэгдэл (0)