Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдаарай

Өвөрхангай аймагт Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлдөг 18-аас дээш насны иргэн бүр Арвайхээр хотын Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зургаан төрлийн багцын шинжилгээнд очер дугааргүй хамрагдах бүрэн боломжтой.  

Багц-1: 18-34 нас

Биеийн ерөнхий үзлэг, “БЗХӨ”-ний илрүүлэг, рентген зураг

Багц-2: 35-45 нас

Биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, өөх тосны солилцоо, цусанд сахар үзэх, умайн хүзүүний хавдрын илрүүлэг

Багц-3: 46-64 нас

Биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, өөх тосны солилцоо, цусанд сахар үзэх, умайн хүзүүний хавдрын илрүүлэг, түрүү булчирхайн үзлэг

Багц-4: 44-64 нас

Биеийн ерөнхий үзлэг, ходоодны дуран, умайн хүзүүний хавдрын илрүүлэг, түрүү булчирхайн үзлэг

Багц-5: 65-аас дээш нас

Биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, нүдний үзлэг

Багц-6: 65-аас дээш нас

Биеийн ерөнхий үзлэг, ходоодны дуран

 

Өвөрхангай аймгийн ЗДТГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)