​Үндэсний статистикийн хорооноос гаргасан махны дундаж үнэ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ сарын 20-ны байдлаарх судалгаагаар үхрийн цул мах 1 кг нь 11 мянган төгрөгт хүрчээ.

Махны дундаж үнийг сонирхуулбал, 1 кг хонины ястай мах дунджаар 7368 төгрөг, үхрийн ястай мах 8911 төгрөг, үхрийн цул мах 11022 төгрөг, адууны ястай мах 6745 төгрөг, ямааны ястай мах 6000 төгрөгийн үнэтэй байна.

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.1 хувь, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 2.1 хувь, ямааны ястай махны үнэ 3.3 хувь, адууны ястай махны үнэ 0.7 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.7 хувиар өссөн бол, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар буурч, адууны ястай махны үнэ 0.1 хувиар буурч, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй гарчээ.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)