Б.Оюунсанаа: Ойн цэвэрлэгээний үеэр нэг ч нойтон мод огтлох ёсгүй
- 2019-02-26
- Байгаль орчин
- 0
Цэвэрлэгээ хийж буй бүс, ачилт хийж байгаа машинуудыг иргэд таних тэмдэгээр ялгана. Улсын хэмжээнд хаврын хуурайшилт эхлэхээс өмнө ойн цэвэрлэгээний ажил хийгддэг. Энэ оны ойн цэвэрлэгээ арчилгааны ажил хийгдэж эхлээд байгаа бөгөөд “Цэвэрлэгээний огтлолт, тайралтыг тухайн бүс нутагт хамгийн их доройтолд орсон, хортонд идэгдсэн, түймэрт автаж дахин ургах боломжгүй болсон ойг хэсэгчилэн авч хийдэг. Ингэхдээ ойн цэвэрлэгээ хийх газрын судалгааг гаргуулж мэргэжлийн аж ахуйн нэгжээр энэ ажлын гүйцэтгүүлдэг.
Ойн цэвэрлэгээний ажил улс, нийслэлийн төсвөөр бус аж ахуйн нэгжүүд өөсрдөө хөрөнгө мөнгөө гарган хийдэг. Богд хан уулын тусгай хамгаалалтын бүсэд хэсэгчилсэн ойн цэвэрлэгээний ажлыг 6 АА нэгж байгууллага гүйцэтгэж байгаа бөгөөд ойгоос цэвэрлэсэн мод, холтос зэргийн тухайн бүс нутагт оршин суугаа амжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд мөн бусад АА нэгжүүдэд үнэ төлбөргүй болон тодорхой хэмжээний зардалтайгаар борлуулдаг байна.
Иргэд ойн цэвэрлэгээ нэрийн дор нойтон, ногоон мод огтолчих вий, далимдуулаад хууль бус бизнес хийчих вий зэрэг асуудалд анхаарал хандуулдаг . Харин мэргэжлийн байгууллагууд болон холбогдох төрийн байгууллагаас ойн цэвэрлэгээний үед нэг ч ногоон мод огтлох ёсгүй гэдгийг хэлж байна. Тэр ч үүднээс ойн цэвэрлэгээ хийж байгаа компаниуд хариуцсан хэсэгтээ иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээллийг байршуулж ойгоос цэвэрлэсэн мод ачиж байгаа автомашинууд Ойн цэвэрлэгээ хийгдэж байгаа талаарх таних тэмдэг нэр хаягтай байгаа гэдгийг онцоллоо.
Ойн цэвэрлэгээний ажлыг хаврын хуурайшилт эхлэхээс өмнө хийдэг нь гал түймэр гархаас урьдчилан сэргийлэхээс гадна хортон шавж бусад мод бутруу тархахаас урьдчилан сэргийлдэг гэдгийг хэлж байна. Иргэдийн зүгээс ойн цэвэрлгээний ажил хийж буй газарт очвол тухайн газарт цэвэрлэгээний ажил хийж байгаа компаниас бүх төрлийн мэдээллийг авах нь нээлттэй гэдгийг хэлж байна. Улсын хэмжээнд гарч байгаа түймэр болон хортон шавьжны нөлөөгөөр үхэж байгаа ой сэргэж байгаагаас 10 дахин их хэмжээтэй байгаа талаар судалгаа байдаг.
Тухайлбал олон жилийн дундажаар жил бүр 150.0 мянган га ойн хортонд нэрвэгдэж, 236.9 мянган ой түймэрт өртөн шатдаг бол Монгол Улсын төр засгаас хэрэгжүүлж байгаа ойжуулалтын арга хэмжээ (8 мянган га) ба байгалийн аясаар нөхөн ургаж буй (22.1 мянган га ) ойн нийлбэр нь хорогдож буй ой бүхий талбайгаас ямагт бага байсаар ирсэн юм. Тиймээс ойн цэвэрлэгээг хийх нь чухал гэдгийг эрдэмтэн судлаачид үздэг байна.
Сэтгэгдэл (0)