Шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол 50 хувиар буурна
- 2019-02-27
- Байгаль орчин
- 0
“Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэр байв. Энэ үйлдвэр 300 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор 190 гаруй ажилчинтай бөгөөд үйл ажиллагаа нь тэлснээр нийт 760 гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой. Ажилтнууд өдөрт гурван ээлжээр ажиллаж 27-28 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байгаа аж. Нийслэлд гэр хорооллын 200 гаруй мянган өрх бий. Тэд ойролцоогоор жилд сая орчим тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна.
Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн байгуулсан “Тавантолгой түлш” ХХК гэхэд жилд 600 мянган тоннд шахмал түлш үйлдвэрлэвэл бүх өрхийн нүүрсний хэрэглээг хангана гэж үзээд байгаа. Шахмал түлш түүхий нүүрсийг бодвол илчлэг өндөр тул хэрэглээ нь харьцангуй бага байхаар тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын өрхүүдийн нүүрсний хэрэглээ 600 мянгад хүрч буурахтай зэрэгцэн, агаарын бохирдол 50 хувиар буурна гэж төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)