Улаанбаатар хотын агаарын бохирдлоороо дэлхийд зургаадугаарт жагсчээ

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотын тайланг “Greenpeace" AirVisual байгууллагаас гаргажээ. Тайланд агаарын бохирдлоороо тэргүүлсэн 10 орны эхний зургаадугаарт Бангладеш, Пакистан, Энэтхэг, Афганистан, Бахрейн, Монгол Улс багтжээ. Энэ жагсаалтад Улаанбаатар хот 3095 хотоос 72 дугаарт оржээ.

Улаанбаатарт нэгдүгээр сард агаар хамгийн их бохирдолтой байсан бол долоодугаар сард агаарын чанарын индекс хамгийн цэвэр гарчээ. Харин хөрш БНХАУ-ын хотуудын агаарын бохирдол 2017-2018 онд 12 хувиар буурч, тэр дундаа Бээжин хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын жагсаалтаас гарч чадсан байна.

Тайланд багтсан дэлхийн 3095 хотын 64 хувийнх нь агаарын чанар дахь РМ 2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын үзүүлэлт ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс хэтэрсэн байна. РМ 2.5 нь сульфат, нитрат, хар нүүрстөрөгч зэргээс бүрддэг, уушгины гүнд орж, зүрх судасны эрхтэн тогтолцоог гэмтээдэг аж.

 

Б.Номуун

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)