Ноолуурын үнэ 60-100 мянгад хэлбэлзэж байна
- 2019-03-14
- Эдийн засаг
- 0
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр ямааны цагаан ноолуурын нэг кг-ын дундаж үнэ Дорнод аймагт 100 мянган төгрөг байна.
Энэ нь хамгийн өндөр үнэ бөгөөд Ховд аймагт хамгийн бага буюу нэг кг ноолуур 60 мянган төгрөгийн үнэтэй байна.
Цаашлаад мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр үхрийн 2 метрээс дээш урттай шир Улаанбаатар хотод 16.7 мянган төгрөг байгаа нь хамгийн дээд үнэ бол Булган аймагт 3.4 мянган төгрөг буюу хамгийн бага ханштай байна. Бусад аймагт үхрийн шир 5-13 мянган төгрөгийн хооронд байна. Адууны шир Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 10.7 мянган төгрөг, Булган, Хөвсгөл, Дорнод аймагт хамгийн бага буюу таван мянган төгрөг, бусад аймагт 7-10 мянган төгрөгийн хооронд үнэ ханштай байна.
Хонины ноостой нэхийний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 1.9 мянган төгрөг байхад бусад аймагт 500-1500 төгрөгийн хооронд байна.
Ямааны ноолууртай арьс Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 44 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 20 мянган төгрөг, бусад аймагт 30-42 мянган төгрөгийн хооронд байна.
Сэтгэгдэл (0)