Үхрийн цул мах арван нэгэн мянган төгрөгийн үнэтэй байна
- 2019-03-17
- Эдийн засаг
- 0
2019 оны 3-р сарын 6-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.0 хувь, үхрийн ястай махны үнэ 4.3 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар өссөн, ямааны ястай махны үнэ 1.1 хувиар буурсан бол, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.
Ажиглалтаар хонины ястай махны үнэ 5.6 хувь, үхрийн ястай махны үнэ 5.1 хувь, үхрийн цул махны үнэ 1.0 хувиар өссөн бол, ямааны ястай махны үнэ болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.
2019 оны 3-р сарын эхний долоо хоногийн байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7688 төгрөг, үхрийн /ястай/ мах 9279 төгрөг, үхрийн цул мах 11092 төгрөг, адууны /ястай/ мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 5899 төгрөгийн үнэтэй байв.
Сэтгэгдэл (0)