Хэнтий аймагт нэг кг ноолуурын үнэ 139.0 мянган төгрөгт хүрсэн байна

Монгол улс дэлхийн зах зээл дэх ноолуурын 45 хувийг нийлүүлж, 26 сая толгой ямаанаас нийт 9.6 мянган тонн ноолуур самнаж, боловсруулан, 1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Малчны хотноос үйлдвэрлэгчид хүрэх дамжлага тодорхойгүй, бодлогогүй явж ирснээс ченжүүдийн гараар дамжиж малчдад өгөх үр өгөөж хангалтгүй байна.

Ноолуурын үнийн өсөлт бууралт малчдын амьжиргаатай шууд холбоотой учир салбарын яам энэ чиглэлд анхаарч  ХХААХҮЯ, ХАА Бирж хамтран орон нутагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулж эхэллээ.

Энэхүү дуудлага худалдааны эхлэлийг тавьсан Сүхбаатар аймагт нэг кг ноолуурын үнэ 133.0 мянган төгрөг, Хэнтий аймагт 139.0 мянган төгрөгт хүрсэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)