Туул гол руу бохироо цутгасан “Асем Вилла” хотхоныг таван сая төгрөгөөр торгожээ
- 2019-03-27
- Байгаль орчин
- 1
БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдаж, бохир нь Туул голтой нийлсэн байсан юм. Уг хотхонд одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил хийхдээ төвийн шугамд холбогдсон байхаар зохицуулалт хийсэн юм байна. Гэтэл өнгөрсөн оны намраас тус газарт хөрсний усны бохирдол их байна гэх шалтгаанаар УСУГ-аас бохирын шугамыг хязгаарлажээ. Дараа нь хотхоны бохирыг соруулах зохицуулалтыг хийсэн гэдэг.
Улмаар төвийн шугамд холбох асуудлыг өвөл хийх байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өдийг хүртэл холбоогүй байна. Учир нь тухайн холболтын ажлыг дулаан байхад хийвэл илүү үр дүнтэй байдаг гэжээ. Тухайн гэмтэл гарсан усны шугам нь зөвхөн “Асем Вилла” хотхоны шугам бөгөөд “Скай ресорт” цогцолбор нь тусдаа шугамд холбогдсон гэдгийг тус байгууллагын инженер тайлбарлажээ. Тэгвэл Туул гол руу бохир нь цутгаж, агаар болон орчныг бохирдуулсан гэх асуудалд холбогдох байгууллагуудаас 5 сая төгрөгийн торгууль тавьж, зөрчлөө арилгахыг үүрэгджээ. Тансаг, үнэтэй зэрэглэлийн байранд амьдардаг айлуудад 5 сая төгрөг юу юм бэ. 5 сая төгрөгөөр бохирдсон усыг цэвэршүүлж болох уу. Нийтдээ 3-4 тэрбум төгрөгөөр зарагдсан уг хотхонд 53 айл амьдардаг аж.
Сэтгэгдэл (1)
уншигч (139.5.218.105)
50 сая байлгүйдээ. Баас шээсээ туул руу хийчээдгүний ус бохирдуулсан гэсэнүг биздээ.