Нар, салхины сэргээгдэх эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалт нэмэгджээ
- 2019-03-28
- Дэлхий
- 0
Нар, салхины эх үүсвэрийн сэргээгдэх эрчим хүч ашиглалт өдгөө асар хурдтай нэмэгдэж, энэ төрлийн эрчим хүч зарим улс орны эрчим хүч үйлдвэрлэлийн 50 ба түүнээс дээш хувийг бүрдүүлдэг болсон. Үүнийг дагаад эрчим хүч үүсгэх, дамжуулах, түгээх, хадгалах олон шинэ арга зам бий болохын зэрэгцээ сэргээгдэх шинэ эрчим хүчийг нүүрс, хий, цөмийн эрчим хүчний үйлдвэр зэрэг уламжлалт, төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэрүүдтэй хэрхэн хамгийн сайн хослуулах вэ гэдэгт ач холбогдол өгч, арга замуудыг эрэлхийлдэг, хэрэгжүүлдэг болоод буй. Өөрөөр хэлбэл, саяхныг хүртэл нар, салхины эрчим хүч уламжлалт эрчим хүчний эх үүсвэрийг орлож чадахгүй гэж үзэж байсан олон орны байр суурь няцаагдаж, зарим нийтлэг дутагдлыг арилгаж байгаа талаар Интернэшнл солар энержи сосайти (International Solar Energy Society) онцолж буй. Тэдний онцолсон баримт, шинэ жишгийг хүргэх нь манайх шиг нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй оронд нэн чухал мэдээлэл байж мэднэ. Тэгээд ч сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчинд оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж буй. Ингэхдээ нар, салхины сэргээгдэх эрчим хүчинд илүүтэй анхаарч байгааг онцлох нь зүйтэй биз ээ.
Баримт 1
Нар, салхи нь нүүрсээр ажилладаг, цөмийн болон томоохон усан цахилгаан станцуудын байнгын гаргадаг цахилгаан үйлдвэрлэлийн хамгийн доод ачааллыг хэзээ ч нөхөж чаддаггүй.
Дани, Герман болон Австралийн зарим хэсэгт нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг 100 хувь цахилгаанд шилжүүлэх боломжтойг хэдийнэ тогтоосон. Цахилгаан түгээх сүлжээнд эрчим хүч хадгалах зэрэг уян хатан нөхцөл болон эрэлт шаардлагад нийцсэн эх үүсвэрүүдийн тусламжтай ажилладаг төрөл бүрийн үүсгүүрт цахилгааныг шилжүүлдэг болсноор эрчим хүчний ачаалалгүй ажиллах боломжтой. Дотоод холболтыг боловсронгуй болгож, цахилгаан дамжуулах сүлжээнд ухаалаг технологи, ачааллын удирдлагын стратегитэй болсноор илүү сайн үр дүн, хяналттай болно. Энэ нь эргээд уян хатан, найдвартай, хэмнэлттэй, сэргээгдэх зарчимд суурилсан цахилгааны тогтолцоо бий болгоно.
Баримт 2
Нар, салхины эрчим тодорхой хугацаанд үе үе тохиодог болохоор цахилгаан түгээх сүлжээний найдвартай ажиллагааг хангахгүй, урьдаас ч тооцох боломжгүй.
Нар, салхины эрчим хүчний урьдчилсан таамаг тооцооны нарийвчлал минутаас эхлээд хэдэн өдөр хүртэлх хугацаагаар нэмэгдсээр байна. Энэ урьдчилсан тооцоолол цахилгаан түгээх сүлжээний операторуудад сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцуудаас гарах цахилгаан эрчим хүч хэр найдвартай, баталгаатай байх вэ гэдгийг харуулна. Энэ мэдээлэл цахилгаан түгээх сүлжээний операторуудад эрчим хүчний хангамжийг эрэлттэй нийцүүлэхэд ачааллын хэлбэлзлэлийг цахилгааны уян хатан бусад эх үүсвэртэй хэрхэн хамгийн сайнаар хослуулах вэ гэдгийг төсөөлөх боломж олгодог. Түүнээс гадна хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээгээ оновчтой болгох санаачлага, технологи бүхий эрэлтийн удирдлагад дэмжлэг болно гэж үздэг.
Баримт 3
Цахилгаан түгээх сүлжээнд сэргээгдэх эрчим хүч ашиглах, найдвартай байдал бий болгоход эрчим хүч хадгалах нь илүү өртөг шаарддаг.
Эрчим хүчийг зай хураагуур, ус төрөгч, шахуургат усан цахилгаан хэлбэрээр хадгалдаг болоход наад зах нь сэргээгдэх эрчим хүчийг хослуулах боломж олгохоос гадна өртөг өндөртэй эрчим хүчний үр ашиггүй зарцуулалтаас сэргийлнэ. Гэхдээ бас цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлж, бүр цахилгааныг хадгалахгүйгээр цахилгаан түгээх сүлжээний уян хатан байдал, удирдлага, бүсийн цахилгаан түгээх сүлжээ болон ДЦС зэрэг цахилгаан дамжуулах эх үүсвэрүүд хоорондын холболтыг сайжруулах нь сэргээгдэх эрчим хүчийг хослуулах боломжийг нэмнэ.
Баримт 4
Нар, салхины эрчим хүчний хэмжээ гэнэт өндөр болох нь цахилгаан түгээх сүлжээний тогтвортой ажиллагааг алдагдуулж, цахилгаан тасрахад хүргэдэг.
Мэдлэг бол гол хүч. Үүний гол түлхүүр нь эрчим хүчний хослолын жигд ажиллагааг хангаж, цахилгааны төрөл бүрийн хувьсамхай эх үүсвэрүүдийг хослуулсан ухаалаг тогтолцоо нэвтрүүлж, ажиллуулах явдал юм. Ийм тогтолцооны операторууд илүү уян хатан цахилгаан түгээх сүлжээ нэвтрүүлж, хэрэглэгчдээ хэдийд ч хангалттай цахилгаанаар хангах нөхцөл бүрдүүлж чаддаг. Жишээ нь, Германд цахилгаан хангамжийн 40 хувьд сэргээгдэх эрчим хүчийг хослуулдаг болсноор цахилгаан тасардаг байсан асуудлыг бараг төгсгөл болгож чадсан.
Баримт 5
PV ба салхины эрчим хүчний станц бүрийн ард тэдгээртэй тэнцэх хэмжээний хатуу чулуулжсан түлшээр ажилладаг цахилгаан станц ажиллах ёстой.
Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хадгалах тогтолцоог орчин үеийн цахилгаан түгээх сүлжээний удирдлагын арга хэрэгсэлтэй хослуулснаар PV болон салхины эрчим хүчний станцуудын цаана “эргэлтийн нөөц” гэх хатуу чулуужсан нүүрсээр ажилладаг цахилгаан станциудын тоог бууруулж чадна. Энэ нь цахилгаан түгээх станцаас гарах цэвэр нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулна.
Салхи болон үүл агаарт өндөрт өнгөрөх үед сэргээгдэх эх үүсвэрийг нөхөх зорилготой хатуу чулуужсан түлшээр ажилладаг нэмэлт цахилгаан станцуудын хэрэгцээ цахилгаан түгээх сүлжээг илүү уян хатан, ухаалаг болгодог. Жишээ нь, Тасмани, Уругвай, Коста Рикад хэд хэдэн цахилгаан түгээх сүлжээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ямар ч нэмэлт чулуужсан түлшээр ажилладаг станцгүйгээр, хэчнээн ч цагаар ажилладаг болоод багагүй хугацаа өнгөрч буй. Гол нь эх үүсвэрээс үл хамаарсан цахилгаан үүсгүүрийн жижигхэн эргэлтийн нөөц байхад л хангалттай аж.
Баримт 6
Үдээс хойших ачаалал дахь нарны эрчим хүчний нэлээд хэмжээний нөөц оройн цахилгааны оргил эрэлтийн үеэр шугамын ачааллаас салчихдаг нугасан муруйн асуудлыг шийдэхэд хүндрэлтэй, зардал өндөртэй.
Цахилгааны эрэлтийн удирдлагыг сайжруулж, богино түр хугацааны тэнцвэржүүлэлт хийж, цахилгаан хадгалах (магадгүй цахилгаан тэрэг ашиглаж, тэдгээрийн цэнэгийг тохируулах замаар) нь цахилгаан түгээх сүлжээнд тогтворгүй байдал үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл, цахилгаан түгээх сүлжээний зарим оператор цахилгааны эрэлтийн оргил бус үе болох өглөө эрт, үд дунд, шөнийн цагаар цахилгаан ашиглалтыг илүү болгох, “Өдрийн цаг”-ийн үнийн тогтолцоог ашиглах боломжийг үйл ажиллагаандаа түлхүү нэвтрүүлэх боломжтой.
Баримт 7
Сэргээгдэх эрчим хүчний илүүдэл ашиглагдахгүй орхигдох нь цахилгааны жижиглэнгийн үнэ өсөхөд хүргэдэг.
Цахилгаан-дулаан (жишээ нь, дүүргийн халаалтад дулаан шахуурга ашиглах г м), шахуургат гидро хадгалалт, устөрөгч ба синтетик түлш үйлдвэрлэх зэрэг нэмэлт үр өгөөж бий болгож, илүүдэл үүсгүүр ашиглах олон арга зам байдаг. Энэ нь өөр бусад чухал бүтээгдэхүүн бий болгоод зогсохгүй, цахилгаан түгээх сүлжээний тогтвортой байдлыг нэмж чадна. Дотоод холболттой бүсүүдэд илүүдэл сэргээгдэх эрчим хүчийг зэргэлдээх газруудад нүүрстөрөгчийн бага ялгаралтай нийлүүлэх нь ашиг олох нэг төрлийн боломж юм.
Баримт 8
Алсын зайн цахилгаан түгээх сүлжээгээр сэргээгдэх эрчим хүч дамжуулах нь үр ашиггүйгээс гадна өртөг өндөртэй.
Сэргээгдэх эрчим хүч үүсгэх нь орон нутгийн нөхцөл байдлаас шууд хамааралтай. Нарны PV систем ялангуяа байшингийн дээврийн нарны зайн хураагуур хэрэглэгчдийн ойрын хэрэглээ болсноор цахилгаан түгээх сүлжээ тэр бүр шаарддаггүй. Сэргээгдэх эрчим хүчний нөөц сайтай бүс нутгуудад томоохон PV болон салхины эрчим хүчний станцуудаас алсын зайд цахилгаан дамжуулахад шинэ өндөр хүчдэлийн шууд гүйдэл (New High Voltage Direct Current -NVDC) дамжуулалтын шугам үр дүнтэй бөгөөд ийм шугам цахилгаан түгээх сүлжээний тогтвортой байдлыг хангаж, сэргээгдэх эрчим хүч ашиглалтыг нэмж, тухайн бүс нутгийн хэмжээнд цахилгаан солилцох боломж олгодог.
Сэтгэгдэл (0)