Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийслэлд гал түймрийн долоо, зөрчлийн 23, орон нутагт гал түймрийн гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Өчигдрийн байдлаар Дорнод аймгийн Чойбалсан, Баян-Уул суманд тус бүр нэг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд ой хээрийн түймэр гарсан байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны -Эх” гэдэг газар буюу сумын төвөөс хойш 230 км-т ойн түймэр гарч, 25 иргэн мориор 16 цаг 30 минутын үед түймрийн голомт руу явжээ. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Бадралын шийдвэрээр, Зэвсэгт хүчний 303-р ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэрэг 20 гаруй албан хаагчийг түймрийн голомтонд хүргэх, ойн түймрийг унтраах зорилгоор Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газрын чиглэлд нислэг үйлдэнэ.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Үхэрт” гэдэг газар хээрийн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нэг автомашин, Чойбалсан сумын 12 иргэн, нэг автомашин, Гурванзагал сумын 15 иргэн, хоёр автомашин, нийт 39 хүн, гурван автомашинтай унтраахаар ажиллаж, 21 цагийн орчим түймрийг унтраасан байна. Энэ түймэрт 24 мянган га талбай шатжээ.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн “Бүрэн хан” уулын энгэрт хээрийн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 16 иргэн, хоёр автомашинтай унтраахаар ажиллаж мөн өдрийн 20 цагийн үед унтраалаа. Түймэрт 5 га талбай шатжээ.

Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)