Анхаар! "Ослын зогсолтын тэмдэг"-ийг аюул учруулж болзошгүй талаас нэн даруй тавьж байршуулна уу
- 2019-04-03
- Орон нутаг
- 0
Жолооч "Ослын зогсолтын тэмдэг"-ийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна" гэж Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дахь хэсэгт заасан.
Гэвч хөдөө, орон нутгийн замд зорчиж буй жолооч нар зайлшгүй зогсолт хийсэн үедээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлдөггүй, ослын зогсолтын тэмдэг байрлуулдаггүй, анхааруулдаггүй зэрэг зөрчил гаргадагаас тухайн чигт зорчиж буй жолооч нарт харагддаггүй үүнээс шалтгаалан зам тээврийн осол гарах эрсдэлтэй байдаг.
Иймд Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж, ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж бусад жолооч нарт анхааруулж байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)