Улсын хилээр 1350 кг дэрэвгэр жиргэрүү хууль бусаар гаргах гэж байжээ

Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуун сухайт дахь гаалийн газрын байцаагч нар өнгөрсөн сарын 25,26-нд экспортын нүүрсэн дороос 1745 ш ондаторын арьс, 836 ш тарвагын арьс, 750 кг буюу 1000 гаруй ширхэг тэмээний тавхай нуусныг илрүүлсэн юм.

Гэтэл дээрх боомтод эрүүгийн шинжтэй зөрчил дахин гарчээ. Тодруубал, энэ сарын 01-нд Монгол улсын иргэн Ө.Э 84-73 УБЛ улсын дугаартай, Норд бенз маркын авто машины чиргүүлд ачсан нүүрсэн доор улсын хилээр гаргахыг хориглосон 45 шуудай бүхий 1350 кг дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг нуусан байжээ. Энэ хэргийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Газар тариалан эрхэлж байсан зэрэг сул хөрстэй газар, газрын гүн рүү нэг метр хүртэл хавж ургадаг дэрвэгэр жиргэрүүгийн нөөц, тархац сүүлийн жилүүдэд эрс багасчээ. Энэ ургамал газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой. Үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг тул экосистемд чухал үүрэгтэй ургамал юм байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (124.158.109.232)

    2019-04-03

    Ашиг хонжоо харж өөрсдийн газар нутгаа цөлжүүлж бусдын газрыг шимтэй болгодог энэ хаанахын ёс вэ? хариуцлага тооцооч. Монгол хүн бүр зүрх сэтгэлтэй байгаач ХАА БНА ТЭР ЭХ ОРОНЧ ГЭЭД ХУДЛАА БИТГИЙ ЧЭЭЖЭЭ ДЭЛДЭЭД БАЙГААЧ.... ЗАЛУУСАА