Тив дэлхийн тэмцээн уралдаанд амжилт гаргасан залуу тамирчдад урамшуулал олгожээ

2019 оны 03-р сарын 30-ны өдөр тив дэлхийн тэмцээн уралдаданд амжилттай оролцож аймаг орон нутаг болох эх орноо сурталчилсан авьяаслаг, шилдэг залуу тамирчдаа аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, БТСГ-ын дарга М.Мэнджаргал нар хүлээж авч хүндэтгэл үзүүллээ.

Жудо болон чөлөөт бөхийн төрлүүдээр улс болон тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд удаа дараалан амжилттай оролцож яваа залуу тамирчин Л.Сосорбарам, Ө.Пүрэвсүрэн, Б.Хонгорзул, Л.Сэргэлэн болон дасгалжуулагч багш нартай нь аймгийн удирдлагууд халуун дотно яриа өрнүүлж, цаашдийнх нь оролцох тэмцээн уралдаанд өндөр амжилт хүслээ.

Тамирчдын хувьд ОУ-ын тэмцээн уралдаанд оролцоход замын зардал зэргээр санхүүгийн олон саад бэрхшээл тулгардаг ба аймгийн удирдлагууд тамирчдаа дэмжих үүднээс тодорхой хэмжээнд дэмжлэгийг тогтмол үзүүлсээр ирсэн. Энэ удаа ИТХ-ын 2015 оны 05-р сарын 13-ны 46 дүгээр тогтоолоор тив, дэлхийн тэмцээн уралдаанд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн урамшуулал олгох журамтай. Энэ хүрээнд дөрвөн тамирчин, хоёр дасгалжуулагчид 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж аймгийн удирдлагууд албан ёсоор гардууллаа.

Тухайлбал : Л.Сосорбарам нь Жудо бөхийн 2018 оны залуучуудын олимпийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Л.Сэргэлэн нь залуучуудын азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Б.Хонгорзул ө.Пүрэвсүрэн нар нь Чөлөөт бөхийн төрлөөр азийн аварга шалгаруулах U-23 насны ангилалд алтан медалийг тус тус хүртжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)