2019 онд 478.4 мянган га-д тариалалт хийнэ

Улсын тариаланчдын зөвлөгөөн” өнөөдөр төрийн ордонд болж байна.  Энэ удаа  Монгол улсад Атар газар эзэмшиж газар тариаланг шинжлэх ухааны үндэстэй, бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохиож, газар тариалангийн салбарт техникийн үе шаттай шинэчлэл хийгдэж байгаа гэдгээрээ онцлог болж байна

2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Ховд аймгийн Булган, Жаргалант суманд жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулах, Булган аймагт Шинэ хөдөө төслийн хүрээнд 7 суманд тус бүр  8 га талбай бүхий жимс жимсгэнийн дуслын усалгааны төхөөрөмж, суулгац, нийлэг хальсан нийлүүлж жимс жимсгэнэ, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

 Мөн улсын төсвийн 171 сая төгрөгийн санхүүжилтээр алим, чавга, интоор, үхэр нүд, нэрс зэрэг бага тархацтай жимс жимсгэнийн суулгацыг нийлүүлж үржүүлүүлэх ажлыг зохион байгуулна.

БНХАУ болон Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод 50 га талбай бүхий хүлэмжийн аж ахуй байгуулахаар хамтран ажиллаж байна.

2019 онд улсын хэмжээгээр 387.3 мянган га-д үр тариа, үүнээс 367.7 мянган га-д улаанбуудай, 31.9 мянган га-д малын тэжээл, 29.1 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.4 мянган га-д тариалалт хийнэ.

Ургац хураалтын дүнгээр 508.1 мянган тонн үр тариа, үүнээс 487.2 мянган тонн улаанбуудай, 63.8 мянган тонн тэжээлийн ургамал, 24.0 мянган тонн тосны ургамал, 165.8 мянган тонн төмс, 107.2 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодын ургацаас хангана.

Нийтдээ 386.3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэснээр эргэлтийн талбайн хэмжээг  884.8 мянган га-д хүргэж ашиглалтыг сайжруулах зорилтыг дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)