“Жендерт суурилсан хүчирхийлэл” судалгааны үр дүнг танилцуулж байна
- 2019-04-12
- Орон нутаг
- 0
Үндэсний Статистикийн хороо, аймгийн Статистикийн хэлтэстэй хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэл” судалгааны үр дүнг танилцуулах сургалт зохион байгуулж байна. Уг сургалтанд Хүний эрхийн үндэсний комиссын Архангай дахь төлөөлөгч, Аймгийн ИТХ-ын хууль тогтоомж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн нарийн бичгийн дарга, Эрдэнэбулган сумын багийн нийгмийн ажилтан, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан аргазүйч нар, Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн төв, Цагдаагийн газар, ЭМГ-ын мэргэжилтэн төрийн бус байгууллагын гишүүдээс бүрдсэн 60 гаруй хүн хамрагдаж байна.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар Жендерт суурилсан хүчирхийлэл үндэсний судалгааны үр дүнг аймгийн бодлого төлөвлөгч, боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулж, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулахад оршиж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)