Нөөцийн мах худалдаанд гарлаа

Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр иргэдийг хангах зорилгоор орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр бэлтгэсэн махны худалдаа эхэлж байна.

Энэхүү үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд "Баатарууд Тэнгэр" ХХК, "Дархан меат фүүдс" ХХК, "Сүхбаатар мах маркет" ХХК-иуд нийт 4,0 мян.тн мах бэлтгэсэн байна. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2 болон 3 кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7200 төг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр Нийслэлийн 6 дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэллээ. Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөх юм.

Махны борлуулах үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна.Үхрийн ястай махыг 2442 төгрөгөөр, хонины ястай махыг 2734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр тус тус доогуур үнээр борлуулж байна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)