Үнэтэй гар утсыг биткойноор зарна гэх зараас болгоомжил
- 2019-04-22
- Эдийн засаг
- 0
Цагдаагийн байгууллага залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15- 30-ны өдрүүдэд “ЗАЛИЛАН” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, сургалт нөлөөлөл, урьдчилан сэргийлэх ажил түлхүү хийгдэх юм.
Тэгвэл сүүлийн үед цахим мөнгө хэрэглээнд нэвтэрснээс үүдэн энэ төрлийн залилах гэмт хэрэг нэмэгдэх болжээ.
Цахим мөнгө гэж юу вэ?
Криптовалют буюу “Биткойн” нь анхны цахим мөнгө нэртэйгээр хүмүүст танигдсан бол үүний араас etherium, litecoin, ripple зэрэг хэд хэдэн койнууд шинээр бий болсон. Эдгээрийн ажиллах зарчим нь биткойнтой ижил, илүү хурдан шилждэг, илүү бага шимтгэлтэй зэргээрээ ялгаатай.
Биткойн буюу, криптовалютыг хэдийгээр “Цахим мөнгө” гэж нэрлэж байгаа ч яг үнэндээ мөнгө гэж нэрлэхгүй.
Цахим мөнгөний сул талууд
Цахим мөнгөний арилжааг олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй сайтаар хийсэн тохиолдолд хохирогч болох эрсдэлтэй.
Хууль бусаар гэмт хэргийн замаар олсон мөнгийг цахим мөнгө болгон ашиглаж луйвар хийх.
Цахим мөнгөний арилжаа нь ямар нэг банкаар дамждаггүй интернет орчинд явагддаг тул эрсдэл өндөр.
Татвар ногдуулах боломжгүй, бэлэн мөнгө болон алтаар баталгаажаагүй.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Цахим орчинд хийгдэж байгаа учраас хакеруудад дансныхаа нууц үгийг алдах тохиолдол маш их гардаг. Иймд нууцлалаа чанд хадгалах шаардлагатай.
Биткойн дансны ард хэн ч байж болох тул хүнд биткойн зарах, авах тохиолдолд аль болох дундын найдвартай компаниар зуучлуулах, эсвэл биечлэн уулзаж байж борлуулах, худалдан авах шаардлагатай.
800$ үнэтэй iPhone 8 утсыг 400$-той тэнцэх хэмжээний биткойноор зарна гэх зэрэг хуурамч зарууд их байдаг. Ийм хүмүүст итгэж биткойноо шилжүүлэхгүй байх.
Авилгын мөнгөө биткойн болгох сонирхолтой хүмүүс байх боломжтой тул арилжаа хийж байгаа хүнээ сайн судлах.
Мөнгө угаах гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлнэ үү?.
Сэтгэгдэл (0)