Шуурхай: УИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийн бага хурал хийлээ
- 2019-04-22
- Видео
- 0
/Видео үзэх/
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтийг авч хэлэлцлээ.
Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 28-нд өнгөрсөн гурван жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гаргаж, УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр биелэлтийг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Олон гишүүн асуулт асууж санал, үг хэлсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж шийдвэр гаргадаг. Шаардлагатай гэвэл УИХ-аар хэлэлцүүлдэг хуультай. Бүлгийн хурлаас хэлэлцсэн асуудалтай холбогдуулж хоёр шийдвэр гаргасан.
Өмнөх Засгийн газрууд их өндөр биелэлттэй гаргадаг байсан. Энэ удаа бага буюу 50.5 хувийн биелэлттэй гэж гаргасан
Тодруулбал, бүлгийн гишүүд ажлын хэсэг гарч ажиллах ёстой гэж үзлээ. Ажлын хэсэг хоёр чиг үүргийн хүрээнд ажиллана. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт гаргах, мөн үлдсэн хугацаанд Засгийн газар юунд анхаарч ажиллахад чиглэл гаргах юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар ахалж ажиллана. Ажлын хэсэг УИХ, Засгийн газартай хамтарч ажиллаад бүлэгт танилцуулна” гэлээ.
Сэтгэгдэл (0)