Мал төллөлт 47 хувьтай байна
- 2019-04-25
- Орон нутаг
- 0
Өмнөговь аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, бэлчээрийн 70% нь өвстэй, 30% нь дунд зэрэг, мал тарга дунд зэрэг байна.
1150,0 мян хээлтэгчээс 4 сарын 25-ны байдлаар 47.7% хувь буюу 548.8 мян толгой хээлтэгч төллөж, 549.6 мян толгой төл гарч, гарсан төл 100 хувь бойжиж байна.
Нийт төллөх ингэний 55,6%, гүүний 3,5%, үнээний 10,7%, эм хонины 63,4%, эм ямааны 44,1% төллөж, ботго 15551, унага 1124, тугал 1163, хурга 181524, ишиг 350264, нийт 549,6 мянган төл бойжиж байна. Хонь, ямаа ихэрлэлт ихтэй, эх мал жилбэтэй төллөж байна.
Сэтгэгдэл (0)