МИАТ компани нислэгээс хоцрохгүй байхыг зорчигч бүр рүү утасдаж сануулав
- 2019-04-26
- Үнэн
- 1
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж буйтай холбогдуулан МИАТ ТӨХК Монгол Улсын Иргэний нисэхийн дүрэм, Олон улсын Иргэний нисэхийн байгууллага болон компанийн холбогдох дүрэм, журмаар заасан чиг үүргийн дагуу бэлэн байдлаа ханган ажиллаж байна.
Мөн Түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн автозамын хөдөлгөөнийг түр зогсоохтой холбогдуулан тухайн өдрийн заасан цагийн нислэгээс зорчигчдыг хоцроохгүйн тулд Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийтийн сүлжээгээр олон давтамжтайгаар цацахаас гадна тухайн өдрийн нислэгийн зорчигч бүр рүү (OM135 TTL115 PAX, OM305 TTL182 PAX )утсаар ярьж хоцрохгүй байхыг сануулан ажиллав.
МИАТ ТӨХК
Сэтгэгдэл (1)
zorchigch (176.158.21.29)
MIATiin ongots eeree dandaa xotsordog shyy dee Beejingiin nisex buudliin ajiltnuud xyrtel tegj xeldeg