Залилах гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна
- 2019-05-01
- Топ сэдэв
- 0
Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр залилах гэмт хэрэг 2017 онд 38.4, 2018 онд 79.3, 2019 оны 1 дүгээр улиралд 19.5 хувиар, нийт гэмт хэрэгт эзлэх хувь 6.7-14.8 болж тус тус өссөн.
Залилах гэмт хэрэг жил бүр өсч, иргэд, байгууллагын өмчлөх эрх, эдийн засагт шууд хохирол учруулж, хор уршиг, хохирол нь нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн нөхцөлд байдалд сөргөөр нөлөөлж байна. Залилагч этгээд иргэд, байгууллагын хэрэгцээ, шаардлагад нь тулгуурлан итгэл үнэмшил төрүүлэн гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна.Тухайлбал:
1. 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд “Н” гэгч нь хуурамч нэртэй фэйсбүүк хаяг нээж уг хуудсаараа дамжуулан ...Жолооны эрх сэргээнэ, хасагдсан оноо нэмнэ... гэх зэргээр иргэдээс 20000-225000 хүртэлх төгрөгийг өөрийн Хаан банкны данс болон танил “Ш”-ийн дансаар дамжуулан авч 70 орчим иргэдийг залилан мэхэлсэн.
2. “Д” гэгч нь “Малчин” телевизид адуу алдсан талаар өгсөн зарын дагуу хохирсон иргэдийн утас руу залгаж “алдагдсан адууны чинь сургийг гаргаж өгнө, эхлээд Хаан банкны 50 ...... дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлчих” гэж хууран мэхлэж бусдыг төөрөгдөлж оруулан 11 иргэнийг залилаж мөнгө авсан.
3. Улаанбаатар хотын харьяат “А” нь бусадтай бүлэглэн иргэдийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, фэйсбүүк хаягны эздийн нэрийг нэр бүхий 15 хүнээс мөнгө зээлэх нэрийдлээр 70.000-400.000 төгрөг авч залилсан.
4. “О” гэгч нь иргэдэд “Би Батлан хамгаалахын их сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, одоо Жанжин штабт ажилладаг, эхлээд 3 сая төгрөгөө миний өгсөн дансанд хий, тэгээд хүүхдийг чинь сургуульд орох болохоор нь Улаанбаатар хот руу дуудна, тэр үед хүүхдээ бэлэн байлгаарай гэж ярьдаг байсан ба тухайн жилийн хичээлийн жил эхлэх үеэр хүүхдүүдийг өнөө маргаашгүй сургуульд оруулна, сургуулийн дарга нартай нь ярьсан” гэх зэргээр итгэл төрүүлэн иргэдээс мөнгө залилан авсан.
Иймд иргэд та бүхэн баталгаагүй мэдээлэлд хууртах, аливаа хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ажлыг хувийн журмаар шийдэх гэж оролдох, хялбарчлах гэснээсээ болж залилан мэхлэгч этгээдийн олз болж байгааг анхаар.
Сэтгэгдэл (0)