Мадонна: Би улс төрд хүч үзнэ
- 2019-05-08
- Дэлхий
- 0
Дуучин Мадонна Английн "Vogue" сэтгүүлийн ирэх сард хэвлэгдэх дугаарт ярилцлага өгчээ. Тэрбээр “Намайг тайзнаас буулгах хүсэлтэй олон хүн бий. Би ирэх наймдугаар сард 61 нас хүрнэ. Одоо би хангалттай залуу биш шүү дээ. Тиймээс урлагаас илүүтэй настайгаа “тулалдаж” байна. Дотоод зөрчил, олны эсэргүүцэлтэй хүчтэй тэмцсэн Фрида Кало, Симона де Буар, Ангела Девис нараар бахархдаг. Харамсалтай нь, тэд хүүхэдгүй байсан. Би зургаан хүүхдийн ээж. Цаашид уран бүтээлээ үргэлжлүүлж, улс төрд хүч үзнэ. Би хүүхдүүдээ хатуу гараар хүмүүжүүлдэг.
Миний хүүхдүүд гар утасгүй, интернэт ашигладаггүй. Цахим ертөнц хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Мөн намайг цаг үргэлж дагадаг папарацичид хүүхдүүдийг нь минь сэтгэл санааны хямралд оруулдаг” зэргээр хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Түүний ярилцлага бүхий дугаар ирэх баасан гарагт худалдаанд гарах юм. Мадоннаг “Billboard"-ын 60 жилийн түүхэн дэх хамгийн амжилттай соло дуучнаар нэрлэсэн билээ. Тэрбээр “Мадам X” цомгийн нээлтээ ирэх сарын 14-нд хийхээр товлосон. Энэ нь түүний 14 дэх цомог юм байна.
Б.Хулан
Сэтгэгдэл (0)