“Булган аймгийн төвийн цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээний ажлууд"-ыг гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурав

Азийн хөгжлийн банк, Монгол улсын засгийн газрын санхүүжилттэй Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн               L3713-МОН төсөл 2017-2021 онд хэрэгжинэ. Энэхүү төслийн хүрээнд Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн төвүүдэд хоногт 3000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдана.

Өнөөдөр “Булган аймгийн төвийн цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээний ажлууд”-ыг гүйцэтгэх гэрээнд Барилга, Хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн,“Заг инженеринг” ХХК, “Престиж инженеринг” ХХК, “Жиангсу зэюү энвайронментал инженеринг” ХХКнарын түншлэлийг төлөөлж “Заг инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ононтуул нар гарын үсэг зурав.

Тус төсөл хэрэгжсэнээр Булган аймгийн төвд хоногт 3000м3 хүчин чадалтай орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтанд орно. Энэхүү цэвэрлэх байгууламж нь биологи цэвэрлэгээний блок, механик цэвэрлэгээний блок, үйлдвэрийн барилга, лаг, элсний талбай, захиргаа аж ахуйн барилга, цахилгааны дэд өртөө, харуулын байр, цэвэрлэгдсэн усны насос станц, дренажийн болон бохир усны насос станцын барилгууд болон гадна цахилгаан хангамж, бохир усны шугам, гадна зам талбай, тохижилтын ажлуудаас бүрдэнэ. Энэхүү төслийн үр дүнд орон нутагт байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтанд орно. Цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтанд орсноор орон нутагт байнгын 26 инженер, техникийн ажилтнууд ажлын байраар хангагдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах боломжтой болно.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)