Цасан шуурганы улмаас Өмнөговь аймагт 4 иргэн осгож нас баржээ
- 2019-05-13
- Орон нутаг
- 0
Өнгөрсөн Бямба гаригт орсон цас, цасан шуурганы улмаас Өмнөговь аймагт 41 иргэн малтайгаа шуурганд уруудан төөрсөн гэх дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
Эрлийн багууд шуурхай ажиллаж 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна.
Харамсалтай нь Цогтцэций сумын гэр бүлийн буюу хоёр иргэн, Сэврэй сумын нэг иргэн мөн Цогтцэций сумын 1 эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан олжээ.
Одоогийн байдлаар мал алга болсон тухай дуудлага мэдээллүүд тасралтгүй ирж байгаа бөгөөд малын гарз хохиролын хэмжээ тогтоогдоогүй байна.
Б.Хулан
Сэтгэгдэл (0)