"Шилдэг өсөлт" шагналыг Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн гардан авлаа

Бизнесийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg TV Mongolia Awards” зургаа дахь удаагаа боллоо. Тус арга хэмжээ нь Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг шалгаруулдаг нэр хүндтэй шагналын нэг юм. Тэгвэл энэ жилийн Шилдэг Өсөлт шагналыг Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн гардан авлаа.

Төрийн банкны хувьд 2018 онднийтактиваа 27.9 хувиар өсгөн 2 ихнаяд 989.9 тэрбум, татантөвлөрүүлсэнхөрөнгөө 30.5 хувиарөсгөн 2 их наяд 716.8 тэрбум төгрөгт хүргэж, нийт зээлийн багцаа 28.3 хувиар өсгөсөн нь банкны санхүүгийн салбартаа тэргүүлэх үзүүлэлт юм.

Мөн Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган 2018 оны санхүүгийн тайлангаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн том аудитын байгууллагын нэг болох “КэйПиЭмЖиАудит” ХХК-аар хийлгүүлж,Олон улсын зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлагаас банкны зээлжих зэрэглэлийг шинэчлэн хэтийн төлөвийг “Тогтвортой” гэж дүгнэлээ.

Төрийн банкинд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж буй нийт харилцагч Та бүхэндээ талархал илэрхийлэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Төрийн банк

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)