“Саусгоби Коал Транс” компанитай холбоотой шинэ баримтыг дэлгэж байна

ШУУД: Тост тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Коал Транс” компанитай холбоотой шинэ баримтыг дэлгэж байна.

Тост тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Коал Транс” компанийн талаар мэдээлэл хийж, шинэ баримтуудыг дэлгэлээ.

Тус хуралд нутгийн иргэдээ төлөөлж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон Өмнөговь аймгийн уугуул иргэд, Төрийн хан хуурч, Гавьяат жүжигчин Ц.Цэрэндорж, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, хөөмийч Н.Наранбадрах, жүжигчин Б.Билэгдэмбэрэл нар оролцсон юм. 

Тэд, "Тост тосон бумбын нуруунд уул уурхайн хайгуулын 13, ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн албан бус мэдээлэл байна. Үүнээс ашиглалтын нийт 59515.68 га талбай байгаагийн 73 орчим хувь буюу 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК дангаар эзэмшдэг гэсэн тоон баримт байна. Бид энэ тоо баримтыг дахин нягталж байна. Өөрөөр хэлбэл Тостын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдээс хамгийн их  түүний дотор хамгийн том ашиглалтын  тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК Тостын нуруунд том ачаа болж өнөөх УИХ, ЗГ-ын тогтоолуудаар тусгай хамгаалалтанд авагдсан Тост, Тосон бумбын нуруу орчмыг тоостой нь хольж, амьд хүн бүү хэл барагтай амьтан тогтож сууж, ургамал төрөл зүйлийг нүдэнд харагдаж гарт баригдах юмгүй болтол нь талхлан сүйтгэж байгаа “хэргийн гол эзэн” болж байна.  “Саусгоби коэл транс” ХХК-ийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон нутгийн иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдаж, онгон байгаль нутаг усыг минь ухаж сүйтгэн, байгаль экологи, амьтан ургамалд нөхөж баршгүй хор, хохирол учруулж байгаа үйлдлийг таслан зогсоохын тулд Үндсэн хууль болон Байгаль хамгаалах тухай хуулиар олгогдсон иргэний эрх, үүргээ ухамсарлан дээрх үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын  Их хурал, Засгийн газар, Уул уурхайн яам, Баягаль орчны яам, Зам тээвэр хөгжлийн яаманд тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэхээр шаардлага хүргүүлж, энэ асуудалтай хамтдаа тэмцье гэж төр засаг, хууль хяналтын байгууллага, нийт иргэд, хэвлэл мэдээллийнхэндээ хандан уриалж байна" гэсэн юм. 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)